Үйлчлүүлэгчийн Эрх, Хариуцлага
Үйлчлүүлэгчийн Хариуцлага 1. Үйлчлүүлэгч оношилгоо, эмчилгээний журмын мэдэгдэл бүхий зөвшөөрөлд гарын үсэг зурахаас өмнө холбогдох мэдээлэл, болзошгүй эрсдэлийн талаар асуух үүрэгтэй. 2. Үйлчлүүлэгч эмнэлгийн мэргэжилтнүүдэд өөрийн эрүүл мэндтэй холбогдох мэдээллийг бүрэн бүтэн, үнэн зөвөөр өгөх үүрэгтэй. 3. Үйлчлүүлэгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар эмнэлгийн мэргэжилтнүүдийн зөвлөмжийг дагаж, хамтран ажиллах үүрэгтэй бөгөөд дагаж мөрдөх боломжгүй тохиолдолд мэдэгдэх ёстой. 4. Үйлчлүүлэгч дараах эмнэлгийн дүрэм, журмыг дагаж мөрдөх, хамтран ажиллах үүрэгтэй: 4.1. Үйлчлүүлэгч эмнэлгээс нэхэмжлэхийг хүлээн авсны дараа даатгалын компаниас нөхөн олговор олгох тухай талаар бүрэн, зөв мэдээллээр хангах үүрэгтэй. 4.2. Үйлчлүүлэгч урьдчилан зааварчилгаа, амьдралын гэрээс, сонгосон эмчилгээний төрлийг бичгээр гаргасан шийдвэрийн хуулбарыг өгөх үүрэгтэй. 4.3. Үйлчлүүлэгч эмчилгээний цаг товлох үүргийг өөрөө хариуцах бөгөөд хэрэв хуваарийг өөрчлөх шаардлагатай бол эмнэлэгт мэдэгдэх үүрэгтэй. 4.4. Үйлчлүүлэгч гомдлыг шийдвэрлүүлэхийн тулд эмнэлгийн удирдлагын төлөөлөгчидтэй шууд хамтран ажиллах үүрэгтэй. 4.5. Үйлчлүүлэгч зөвхөн эмнэлэгт хэвтэхэд шаардлагатай хувийн эд зүйлсийг авчрах үүрэгтэй ба үүнд үнэт эдлэл орохгүй. 4.6. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс эмч, сувилагчийн зөвшөөрөлгүйгээр Үйлчлүүлэгч эмнэлгийн байрнаас гарахгүй. 4.7. Эмнэлгээс зааварчилгаа өгснөөс бусад тохиолдолд Үйлчлүүлэгч эмнэлгийн болон сувилахуйн тусламж үйлчилгээг зөвхөн эмнэлгээс авна. Үйлчлүүлэгч өөр бусад этгээдээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авах болон өөрөө эмнэлгийн тусламж үйлчилгээ хийхийг хориглоно. 5. Үйлчлүүлэгч эмнэлгийн мэргэжилтнүүд, бусад Үйлчлүүлэгчид болон зочдод эелдэг, хүндэтгэлтэй хандах үүрэгтэй. 6. Үйлчлүүлэгч эрүүл мэндийн даатгалын тэтгэмжийн талаар зохих бичиг баримтын хамт эмнэлэгт мэдээлэх үүрэгтэй. 7. Үйлчлүүлэгч дараах зүйлүүдийг ухамсарлах үүрэгтэй. 7.1. Ёс суртахууны болон стандартыг дагуу үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн мэргэжилтнүүд нь хуулиар хамгаалагдсан бөгөөд шударга бус явдлаас хамгаалагдах эрхтэй. 7.2. Эмнэлгийн тусламж үйлчилгээ гэдэг нь шинжлэх ухааны нотолгоонд тулгуурласан, Үйлчлүүлэгчид үзүүлэх эрсдэлээс илүү үр өгөөжийг харуулах өнөөгийн эмнэлгийн практик юм. 7.3. Эмнэлгийн тусламж нь бүх өвчин, шинж тэмдгийг оношлох, урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжгүй юм.
24
Powered by FlippingBook