Үйлчлүүлэгчийн Эрх, Хариуцлага
Үйлчлүүлэгчийн Эрх
Та болон Таны гэр бүл манай эмнэлгийн ажилчидтай хамтран ажилласнаар бид илүү сайн эмнэлгийн үйлчилгээ үзүүлж чадна. Үйлчлүүлэгчийн хувьд Таны эдлэх эрхийн талаар Танд зөвлөх нь бидний үүрэг бөгөөд Та өөрийн эмчилгээ, үйлчилгээнд мөн адил хариуцлага хүлээнэ. Эмнэлгийн тусламж үйлчилгээний явцад Танд тодруулах зүйл гарвал биднээс асууж, бидэнтэй хамтран ажиллаж, идэвхтэй байхыг Танаас хүсэж байна. Хэрэв Танд асуулт, тодруулга байвал манай бүх ажилчид, менежерт нээлттэй хандана уу.
Та манай эмнэлэгт эмчлүүлэх үед дараах эрхийг эдэлнэ:
1. Үйлчлүүлэгч үндсэн хуульд заасны дагуу эмнэлгийн мэргэжилтнүүдээс эмнэлгийн тусламж үйлчилгээг ялгаварлан гадуурхалтаас ангидаар авах үндсэн эрхтэй. 2. Үйлчлүүлэгч яаралтай болон амь насанд аюултай нөхцөл байдлаас бусад тохиолдолд зөвшөөрөл олгох шийдвэр гаргахын өмнө эмнэлгийн мэргэжилтнүүдээс өөрийн өвчний талаар болон үүнтэй холбоотой эмнэлгээс үзүүлэх үзлэг, эмчилгээ, түүнчлэн эмчилгээний үр ашиг болон эрсдэлийн талаар үнэн зөв, хангалттай мэдээллийг зохих хэлээр авах эрхтэй. 3. Амь насанд аюултай нөхцөлд байгаа Үйлчлүүлэгч тусламж хүсэх шаардлагагүйгээр эмнэлгийн мэргэжилтнүүдээс яаралтай эмнэлгийн тусламж авах эрхтэй. 4. Үйлчлүүлэгч нь өөрийн хариуцаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдийн нэр, мэргэжлийг мэдэх эрхтэй. 5. Үйлчлүүлэгч бусад эмнэлгийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах, холбогдох эрүүл мэндийн даатгалын нөхцөл, шаардлагад нийцсэн эмнэлгийн байгууллага эсхүл эмнэлгийн мэргэжилтнээр солих хүсэлт гаргах эрхтэй. 6. Зөвшөөрөл олгосон эсвэл эмнэлгийн мэргэжилтнүүд нь эмнэлгийн шууд тусламж үзүүлэх шаардлагатайгаас бусад тохиолдолд Үйлчлүүлэгч өөрийн эрүүл мэндийн талаарх мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалах эрхтэй. 7. Үйлчлүүлэгч хүн дээр хийх туршилтын судалгаанд оролцох шийдвэр гаргахаас өмнө тухайн судалгааны талаар бүрэн мэдээлэл авах эрхтэй. 8. Бусдын эрхийг зөрчөөгүй тохиолдолд Үйлчлүүлэгч эмнэлгийн дүрэм, журамд нийцсэн мэдээлэл авах хүсэлт гаргах эрхтэй. 9. 18 нас хүрээгүй, бие, сэтгэцийн чадваргүй Үйлчлүүлэгчийн эрхийг түүний эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь эдэлж болно. 1. Манай ажилтнуудад шууд хандах (үзлэг хийж буй эмч, сувилагч). 2. Үйлчлүүлэгчийн санал хүсэлтийн хуудас бөглөж санал хүсэлтийн хайрцагт хийнэ үү. 3. Манай Холбоо барих төвтэй холбогдох (эмнэлгийн дотоод шугамыг “00” эсвэл гаднаас 0-2066-8888 дугаарт залгана уу). 4. patientexperience@bumrungrad.com цахим шуудангийн хаягаар и-мэйл ирүүлнэ үү. Хэрэв танд асуулт, тодруулга, санал хүсэлт байвал дараах сувгаар бидэнтэй холбогдоно уу.
23
Powered by FlippingBook